iPhone12-той АМТЛАГ хөтөлбөр

“АМТЛАГ” ТАРГАА УУГААД iPhone12-ТОЙ БОЛООРОЙ

Таны өдөр бүр уудаг “Амтлаг” тараг дээр дахин давтагдахгүй И-код (Ecode) наагдсан байгаа. Тэрхүү кодыг Ecode.mn аппликэйшнд уншуулаад, нээлтээ хийгээд удаагүй байгаа, хамгийн сүүлийн үеийн цоо шинэ iPhone 12-ын эзэн болоорой.

“Ковид-19”-ээс урьдчилан сэргийлж, хэрэглэгчдийнхээ дархлааг дэмжих зорилгоор “Сүү” ХК “Амтлаг” брэндийн 290гр, 500гр, 870гр бүхий савлагаатай тарагнууддаа 2 сарын хугацаанд урамшуулал олгож, iPhone12 ухаалаг утас, нөүтбүүк, шинэ жилийн гацуур, чимэглэлийн багц, гэр бүлээрээ цэвэр агаарт амрах эрх, сүү, сүүн бүтээгдэхүүн болон Ммарт дэлгүүрийн эрхийн бичгээр шагнаж эхэллээ. 

Бүтээгдэхүүн дээрх QR кодыг уншуулснаар хэрэглэгч 25 оноо цуглуулах ба 2 ширхэг бүтээгдэхүүний QR кодыг уншуулснаар НЭГ ширхэг сугалааны эрхтэй болно. Түүнчлэн цугларсан оноонуудаа ашиглан тус аппликэйшн дээрх “Дэлгүүр” цэснээс хэрэгцээт зүйлсээ худалдан авах давхар боломжтой юм. 

Урамшуулалд дараах 3 аргаар оролцоно

  1. АПП: Ecode.mn аппликэйшнийг утсан дээрээ татан суулгаад, бүртгүүлэн нэвтэрч оролцох боломжтой.
  2. ВЭБ: Мөн www.ecode.mn вэбсайт руу бүртгүүлэн нэвтэрч, сугалааны № тэмдгийн ард байх 6 оронтой дугаар болон нууцлалтай хэсгийг хусаж арилган, кодыг оруулснаар таны 25 оноо нэмэгдэнэ. 
  3. 135859: Интернетгүй орчинд 135859 тусгай дугаарт сугалааны № тэмдгийн ард байх 6 оронтой дугаар болон нууцлалтай хэсгийг хусаж арилган, кодыг оруулснаар таны 25 оноо нэмэгдэнэ. 

Урамшууллын хугацаа: 2020 оны 10-р сарын 25-наас 2020 оны 12-р сарын 25 дуустал үргэлжлэх тул урамшуулалд оролцох боломж танд нээлттэй байна. 

Тохирол: 14 хоног тутамд буюу нийт 4 удаа MNC телевизээр урамшууллын тохирол явагдах ба тохирлын тов “Сүү” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хуудсанд нийтлэгдэнэ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 77072222 дугаараас лавлах эсвэл компанийн пэйжээс Сүү Хувьцаат Компани | SUU JSC авна уу. 

Powered by Froala Editor